ДУБАЙД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

October 07, 2025

Дэлхийн хамгийн аюулгүй 5 хотын нэг Дубай нь сүүлийн үеийн ХАМГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ, ХАМГИЙН ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ болоод байгаа. Та тав тухтай аюулгүй орчинд Анхан шатнаас IELTS 6,5+ хүртэл Англи, Америк багш нараар заалгаарай.

ТА ЗАЛХУУРАЛГҮЙ УНШААРАЙ!

Дубай хот нь 3 сая гаруй хүн амтай. АНЭУ-ын 7 том хотын нэг бөгөөд олон улсын хот болгон тусгайлан хөгжүүлсэн бүс юм. Дубай бол 100% Англи хэлтэй хот бөгөөд “Элит эдүкэйшн” төв хамгийн шилдэг Англи хэлний сургууль болох ES Dubai сургуульд 2019 оноос эхлэн суралцуулж байна. Дубай хотын хамгийн том онцлох зүйл бол тэнд АНУ, Австрали, Англи, Канадын их сургуулиудын салбарууд аль 2000 оноос эхлэн нээгдсэн байх ба тухайн улсад суралцахаас 1-2 дахин бага төлбөртэй, мөн тухайн улсаасаа аюулгүй тайван, мөн тухайн улсад суралцахаас илүү их үр дүнтэй суралцах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. Иймд дан англи хэлний бэлтгэлд суралцахаас гадна, дээрх их сургуулиудтай танилцан үргэжлүүлэн тэнд суралцах бүрэн боломжтой.

Дараагийн онцлох зүйл бол АНЭУ-ын ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ. 6 сар болон түүнээс дээш хугацаар суралцаж байгаа оюутан 1 жилийн оршин суух виз авдаг. Визний материалд тухайн сургууль батлан даагчаар ордог учраас 100% гарна. Оршин суух виз авснаар танд АНЭУ-ын ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ авах эрх үүснэ. Энэ үнэмлэх дараах боломжуудыг танд олгодог.

  1. 1 жилийн ЭМДаатгал
  2. Дубайн банкинд данс нээх, үйлчилгээ авах
  3. Насанд хүрсэн бол Компани байгуулах /татваргүй/
  4. 7 хоногт 40 цаг ажиллах эрх
  5. Үл хөдлөх худалдан авах, зарах, түрээслэх эрх

Та Дубайд Англи хэлний дараах сургалтад хамрагдаж болно. /НАСНЫ ХЯЗГААР 16-75, ХУГАЦАА-1 САР, 3 САР, 6 САР, 9 САР, 1 ЖИЛ/

  • Ерөнхий англи хэл /бүх түвшин/
  • IELTS бэлтгэл
  • Бизнесийн англи хэл
  • Ярианы анги
  • Авиа зүйн анги
  • CELTA буюу багшлах эрхийн сургалт /IELTS7+ бол хамрагдана/

Хэрвээ та IELTS 6+ оноотой бол Дубайд байрлах АНУ, Австрали, Англи, Канадын их сургуулиудад Бакалавр бол 2+2, 1+3 Магистр бол 1+1 хөтөлбөрүүдээр суралцах бүрэн боломжтой. Энэ тохиолдолд та шууд манайхтай холбогдоод хэлний бэлтгэлгүйгээр шууд элсэн суралцаарай.

ДУБАЙ БОЛ ДЭЛХИЙН БОЛОСВРОЛЫН ШИНЭ ПЛАТФОРМ ЮМ.

ТА ДУБАЙГААС ХӨӨСРӨӨГҮЙ ТӨЛБӨР, ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНҮҮД, СУРГАЛТЫН ЧАНАР ҮР ДҮНГ МЭДРЭХ БОЛНО.

Япон орныг сонгон сурах шалтгаан