Бакалавр - Япон

  • Япон улсад 710 гаруй их дээд сургууль байдаг бөгөөд та мэргэжлийн бүх чиглэлээр элсэн суралцах боломжтой. Түүнчлэн 100% англи хэл дээр хичээллэдэг 30 орчим сургууль байдаг бөгөөд та IELTS-6.5 болон түүнээс дээш оноотой шууд элсэн суралцах боломжтой.

    Тавигдах шаардлага:
    1. 17-с дээш настай байх
    2. Япон хэлний N2-N1 түвшний мэдлэгтэй, JLPT, J-test, Nat test зэрэг шалгалтын аль нэгийг өгч баталгаажуулсан байх
    3. Шаардлагатай бол зарим сургууль EJU буюу гадаад оюутан их сургуульд элсэн суралцахад өгдөг элсэлтийн шалгалтанд тэнцсэн байхыг шаардана.
    4. ЕБС, МСҮТ төгссөн гэрчилгээний голч дүн 85-аас дээш байх

    Их сургууль төгссөн дипломны голч дүн 2,8-аас дээш байх

    Цагийн ажил:
    • 7 хоногт 28 цаг ажиллах эрхтэй.  (хичээлтэй үед)
    • 7 хоногт 40 цаг ажиллах эрхтэй.  (улирлын болон олон нийтийн амралттай үед)
    Их сургуулиа төгсөөд:
    • Үндсэн ажилтан болох (хугацаа хязгааргүй, гэр бүлээ авч болно)
  • Элсэлтийн хуваарь
      4 сар 10 сар
    Их сургууль, коллеж
    Элсэлтийн хугацаа
    Сургалт эхлэх хугацаа Бүртгэлийн сүүлийн хугацаа Материал илгээх хугацаа Хариу ирэх хугацаа Төлбөр төлөх хугацаа
    4 сар 7/20 8/20 10/20 12/20
    10 сар 1/20 2/20 4/20 6/20
    Төлбөрийн товч мэдээлэл
    Бүртгэлийн хураамж1 удаа Сургалтын төлбөр1 жил Байрны төлбөр 1 сар -хоолтой 
    Төлбөр 200,000 иэн(4,600,000 төгрөг) 1,081,000 иэн(24,863,000 төгрөг) 71,200 иэн(1,637,600 төгрөг)
    Онгоцны тийз 1 талдаа 1,200,000-1,300,000 төгрөгийн хооронд