Мэндчилгээ

  • Юуны өмнө манай сайтаар зочилж байгаа танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна. 

    Хүссэнээрээ, мөрөөдсөнөөрөө амьдрахад боловсрол л тусална. Тиймээс өндөр хөгжилтэй улс оронд, шилдэг сайн сургуулиудад суралцаж хүсэл мөрөөдлөө биелүүлцгээе гэсэн уриатайгаар 2011 онд “Элит эдүкэйшн” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

    Гэвч өнөөдөр БОЛОВСРОЛ-оос гадна ТӨЛӨВШИЛ ХҮМҮҮЖИЛ бас нэгэн чухал үзүүлэлт болж байна.  Өндөр хөгжилтэй улсад сайн боловсрол эзэмшсэн ч хүмүүжил төлөвшлийн доголдолтой бол хүний ёсоор хүссэнээрээ амьдарч, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжгүйг харуулсан олон мянган жишээг бид өдөр тутамдаа харсаар байна.

    Хүний хаана ямар боловсрол эзэмшсэн байхаас гадна хувь хүний төлөвшил, ур чадварт чиглэсэн харилцаа, хандлагын эрин үе ч ирсэн байна. Гадаад улсад их сургууль төгссөн бол, гадаад хэлтэй бол мундаг сайн ажилтан байхаа больж хэр сайн төлөвшсөн, хэр олон ур чадварт суралцсан хүн бэ гэдгээр нь нийгэм, ажил олгогч эзэд үнэлдэг болсон байна.  

    Тиймээс бид шинэ үеийн залууст чанартай боловсрол олгохоос гадна хувь хүний хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх, хувь хүнийг олон талын ур чадварт сургах нийгмийн соёл, ёс суртахууны өндөр хариуцлагатай улс орнуудад суралцуулахыг эрхэм болгон ажиллаж байна.

    Бидэнд ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө ажиллахад урам өгч байдаг бүх цаг үеийн суралцагчид, манай байгууллагаар зуучлуулан гадаад улсад суралцаж байгаа нийт оюутан залуустаа сайн сайхныг хүсье. Ирээдүйд ч бас манай байгууллагыг сонгон үйлчлүүлэх залуустаа чин сэтгэлээсээ зааж сургаж, зөвлөж, чиглүүлж ажиллахаа амлаж байна.

    Та бүхэн байгаа учраас бид 13 жил тасралтгүй ажиллаж, ирээдүйгээ төлөвлөж, эх орныхоо хөгжлийн төлөө сэтгэлээ чилээх нэгэн эд эс, татвар төлөгч болон оршин тогтнож байна. Тиймээс өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн бүх үйлчлүүлэгч та бүхэндээ гүнээ талархаж байгааг хүлээн авна уу.

     

    “Элит эдүкэйшн” ХХК-ны захирал

    З. Алтантуяа