• Манай сургалтууд

    Манай сургалтын төв нь дараах сургалтуудыг танд санал болгож байна
  • Англи, Япон, Солонгос хэл болон Монгол бичгийн сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулж байна.

  • Манай сургууль 13 жилийн, багш нар маань 18 хүртэлх жилийн туршлагатай ба богино хугацаанд гадаад хэлний мэдлэгтэй болоход тань бид туслана.

    • Англи хэл
      Анхан шатаас IELTS хүртэл
      • Үргэлжлэх хугацаа
        2-3 сар
      • Ангиуд
        Стандарт, Вакум, Оноо амлах
    • Япон хэл
      N1-ээс N5 хүртэл
      • Үргэлжлэх хугацаа
        3-4 сар
      • Ангиуд
        Стандарт, Вакум, Оноо амлах
    • Солонгос хэл
      TOPIK-1-ээс TOPIK-6 хүртэл
      • Үргэлжлэх хугацаа
        3-4 сар
      • Ангиуд
        Стандарт, Вакум, Оноо амлах
    • Монгол бичиг
      MS-1-ээс MS-3 хүртэл
      • Үргэлжлэх хугацаа
        3 сар
      • Ангиуд
        Стандарт
  • Сургалтын онцлог

    • Америк, Англи, Япон, Солонгос улсад суралцаж төгссөн, 5-18 жилийн туршлагатай, чин сэтгэлээсээ зааж сургахын төлөө хичээн ажилладаг.
    • Олон улсын стандартад нийцүүлэн урт, богино хугацааны сургалтыг үр дүнтэй олгох зорилгоор 18 жилийн турш сайжруулан, хөгжүүлсэн шилдэг хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулдаг.
    • Олон улсын стандартыг хангасан, сүүлийн үеийн шинэчлэн, сайжруулсан сурах бичиг, гарын авлагыг сургалтандаа ашигладаг. Суралцагчдыг гарын авлагаар үнэ төлбөргүй хангадаг.
    • Багш, суралцагчийн хичээл зүтгэл,  хамтын ажиллагааны үр дүнд суралцагч төлөвлөсөн хугацаандаа зорьсон түвшний мэдлэгээ бүрэн эзэмшдэг.
    • Цэвэр тохилог, тав тухтай, орчин үеийн техник хэрэгсэлээр бүрэн тохижуулсан анги танхимд хичээллэдэг.
    • Манай хамт олон эелдэг, нөхөрсөг харилцааг эрхэмлэдэг бөгөөд энэ нь суралцагч, эцэг эхчүүд бидэнтэй чин сэтгэлээсээ харилцаж, зорьсон үр дүндээ хүрэхэд том нөлөө үзүүлдэг.
    • Хотын төвд, төв зам дагуу , автобусны буудлын дэргэд байрладаг нь манай давуу талуудын нэг бөгөөд Улаанбаатар хотын хаанаас нь хүрэлцэн ирж сурах бүрэн боломжтой.
  • НАСНЫ АНГИЛАЛ БАЙГАА ЮУ?

    Гадаад хэл сурахад насны хязгаар байхгүй боловч сургалтын байгууллагын хувьд академик мэдлэгийг эзэмшүүлэхэд насны ангилал шаардлагатай болдог. Бид Монгол дахь сургалтандаа 11-65 хүртэлх насны иргэдийг хамруулдаг. Харин гадаад улсад 17-65 насны иргэдийг хамруулан суралцуулдаг.

    ЗОРЬСОН ТҮВШИНДЭЭ ХҮРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

    Манай сургууль 13 жилийн, багш нар маань 18 хүртэлх жилийн туршлагатай. Бид богино хугацаанд гадаад хэлний мэдлэг олгох бүх төрлийн арга хэлбэрийг туршиж, орчин үеийн Монгол залууст зааж сургах өөрсдийн арга барилаа олсон байгууллага. Манай хөтөлбөр, манай багш нарын заах арга зүй, мэдлэг олгох үйл явцад та цаг заваа бүрэн зориулж чадвал төлөвлөсөн хугацаандаа зорьсон түвшиндээ заавал хүрэх болно.

    ТУХАЙН ХЭЛНИЙ ШААРДЛАГАТАЙ ОНООГОО АВЧИХВАЛ ГАДААД УЛСАД СУРАЛЦАХАД ТУСЛАХ УУ?

    Англи хэлний IELTS 6.0-с дээш оноотой бол, Япон хэлний JLPT, J-test N2-түвшний оноотой бол, Солонгос хэлний ТОПИК-3 аас дээш оноотой бол тухайн улсын их дээд сургууль, коллежид мэргэжлийн бүх чиглэлээр, хэлний бэлтгэлгүйгээр шууд элсүүлэн суралуулна.

    ТЭТГЭЛЭГТ ХАМРУУЛАХ УУ?

    1. Монгол дахь сургалтанд нэг ч таслалтгүй, тухайн түвшний сургалтын унших, ярих, сонсох, бичих ур чадвар, үгийн сан, дүрмийн мэдлэг 95+ байгаа тохиолдолд дараагийн сургалтын төлбөрөөс 50% тэтгэлэг олгодог.
    2. Гадаад улсад суралцахад тухайн хэлний дээд оноог авсан л бол тэтгэлэгт хамрагдаж болно гэсэн үг биш. Энэ нь зөвхөн тухайн хэл дээр хичээл үзэх шаардлагыг л хангаж байгаа хэрэг юм. Тэтгэлэг авахад хэлний онооноос гадна нийгмийн идэвхи оролцоо, өөрийгөө илэрхийлэх эсээ, тэтгэлэг авах нэн чухал шаардлага зэрэг олон шалгуурыг хангасан байх бөгөөд сургалтын явцад бид суралцагчдыг тэтгэлэгийн болон тэтгэлэгт хэрхэн хамрагдах талын мэдээллээр байнга хангаж ажилладаг.

  • Өөрийн мэдлэгийг дээшлүүлж

    манай сургалтад хамрагдахыг хүсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү