Танилцуулга

  • Элит боловсрол элит амьдрахын үндэс

    “Элит эдүкэйшн” ХХК нь 2011 онд байгуулагсан бөгөөд сургалт, сургалт зуучлал, боловсролын аялал, баталгаат орчуулгын чиглэлээр 13 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

    Манай компаний төв салбар Улаанбаатар хотод байрлах бөгөөд 21 аймагт салбар төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

  • Сургалт

    Монгол улсад Англи, Япон, Солонгос хэлний сургалтыг олон улсын чанарын стандартыг хангасан хөтөлбөрөөр анхан шатнаас гүнзгий шат хүртэл явуулж байна. Түүнчлэн Монгол бичгийн танхимын болон онлайн сургалт, байгууллагын захиалгат сургалтыг явуулж байна. Бид 2024 оны 03 сарын байдлаар нийт 4500 гаруй залуусыг дээрх сургалтууддаа хамруулсан байна.

  • Сургалт зуучлал

    Япон, Солонгос, АНУ, АНЭУ-ын Дубай, Абу Даби хотууд, Австрали, Шинэ Зеланд, Канад, Англи, Хятад улсуудын 100 гаруй их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж байна. 2024 оны 03 сарын байдлаар нийт 1500 гаруй залуусыг дээрх улс орнуудад суралцуулаад байна. .

  • Боловсролын аялал

    ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчид болон их сургуулийн 3-4-р курсын оюутнуудыг хамарсан өвөл, зуны 10-14 хоногийн аялалыг зохион байгуулдаг. Тус аялалаар тухайн улсын их дээд сургуулиуд, хэлний сургуулиудтай танилцах, түүх соёл, нийгмийн амьдралын хэв маягаас суралцах, амьдрах өртөг зардлыг тооцоолох зэрэг олон зүйлсийн талаар мэдээлэл хуримтлуулж ирдэг. Энэ нь цаашид тус улсад суралцах эсэхээ шийдэхэд чухал нөлөө үзүүлдэг

  • Олон улсад үнэлэгдэх өндөр боловсролтой, нийгмийн соёл иргэншилд төлөвшсөн иргэн бол Монгол улсын ирээдүй юм. Сайн сайхан нийгмийг бүтээлцэх асар их хүч та бүхний оюунд, хичээл зүтгэлд байгаа учраас зөв сонголт хийхэд тань бид чин сэтгэлээсээ туслах болно.